Зүлгэн дээр дээшээ харж хэвтээл.. жоохон элийрээл. Нүд сүүмийгээл.. Тэнгэр хурц нартай бас цэнхэр.. Байгалын амьд хөгжим яваад. Хаа нэгтэй шувуу дугараад л.. нүд наранд гялбаал.. Голын урсах чимээ. Хажууд нь сайн найзын элий яриа.. Сайн найзын цаана хэвтэх бас нэг найзын бөөрөнхий хэлний сонин авианууд... Нэг нэгээр сонсогдоол.. Нүд анилдаад нойр хүрээд ам цангаад.. Уруул жоохон хатаастай.. Ус уудымуу гэхээр бие босох сонирхолгүй. Хэвтээл хэвтээл.. Гараас зөөлөн атгалт. Толгойгоо арай хийж эргүүлээд хархад миний хайрын сайхан царай.. Бас дээрээс нь намайг тайвшруулдаг инээмсгэлэлтэйгээ хамт.. Чшшшш... Жоохон унтаадхы..
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment