Monday, July 27, 2009

1 comments

Marc Jacobs & Lorenzo Martone






Хамгын халуухан хосуудын нэг.

Гей мисс М.Энхриймаа

Гей мисс М.Энхриймаа хариулж байна

Сайн байцгаана уу, манайхаан. Би бээр сүүлийн үед аягүй нам гүм байгаад зарим хүний гайхшийг барсан бололтой. Тэгээд гэнэт амь орохоор шийдлээ. "Хүссэнээ асуугаарай" гэж би нээх том амлачихаад таг болсон шиг байна. Тийм болохоор надаас асуусан асуултуудын хариуг нийтлэхээр шийдлээ. Эдгээр асуултууд нь дан миний блогт байгаа комментууд юмаа. Янз бүрийн л асуулт байх шиг ээ, чадлынхаа хэрээр л хариулъя.

-Өөрийнхөө түүхийг яагаад үргэлжлүүлж бичихээ больчихов оо?

-"Миний амьдралын үнэн түүх" цуврал нь өөрийн амьдралын үнэн түүх дээр дөрөөлж монголын гей амьдралын бодит үнэнийг өгүүлэх санаа агуулсан утгатай. Гэхдээ хэрэгт дурлана гэдэг ойлголт хүн бүрийн рефлекс, бүр нэг төрөлхийн шинж. Тэр утгаараа миний амьдралын үнэнийг зүгээр л нэг өдөр бүр телевизээр гардаг савангийн дуурьтай адилтгаж, басхүү өдөр бүр тэр сериалаа хүлээдэг шиг хүлээлт бий болсон хандлага байна л даа. Тэгэхээр хэсэг завсарлаад ч юм уу, эсвэл хугацааг нь жаахан хол нийтлэх бодол байна аа. Юутай ч "Миний амьдралын үнэн түүх" цуврал цаашид үргэлжлэхээр барахгүй гей амьдралын тухай гайхам сонирхолтой, хааяа сонин хачин олон мэдээллийг хачиргүйгээр та бүхэнд хүргэх гол шугамаасаа хазайхгүй гэдгээ амлая. Мэдээж үүнд дургүйцэх хүн мааш олон байгаа ч ХАМГИЙН ТЭНЭГ ХҮСЭЛ БОЛ ХҮН БҮХЭНД ТААЛАГДАХ ХҮСЭЛ.

-Сhinii blogiig unshaad anhnii sex ni butelguitsen jiriin huvguud uuriiguu bilgiin buruu chig handlgatain bna gej bodohvii de?

-Миний блог нь энэ хаалттай нийгэмд нээлттэй байх зорилго л агуулсан. Нууц, хаалттай бүхнийг хүмүүс ухаж мэдэхийг улам ихээр чармайн хүсдэг. Тиймээс ч би нууц ертөнцийн зах зухаас ч атугай нээх хүсэл агуулж л блог нээсэн. Түүнээс биш хэн нэгнийг чи гомо юм байна, чи гомо биш юм байна гэж ангилах ч юм уу, эсвэл гомо хүн ийм шинж тэмдэгтэй, ингэхээрээ гомо байдаг юм гэсэн зөвлөгөө энэ тэр хүргэх сонирхол ч алга, тийм мэдлэг мэдээлэл ч надад үгүй. Блогт буй нийтлэл бүхэн миний л дотоод ертөнц. Хүн уншина уу, үгүй юу гэдэг нь тийм чухал биш шүү дээ. Ер нь тэгээд ганц удаа бүтэлгүйтэх нь сэтгэл санааны үйл гэдгийг захын жаал мэддэг л байлгүй. Энэ талаархи мэдээлэл манайд харин ч тун сайн цацагддаг байх аа гэж боддог.

-boldiin bichsen bichlegtei sanal niilj baina . enkhriimaa chi yag transgender ni gay zaluusaas yuogaaraa yalgaatai baigaag sain bichikh yostoi niit gay olon niitiig toloolj bolohgui , ehleed gay soyol gej yuo baidag ve sain sudlaad uuniigee nairuulaad bicheerei...?

-Юуны өмнө миний блог гей залуусын эрх ашгийн төлөө ажилладаг аль нэг байгууллагын вэбсайт биш гэдгийг хэлэхэд таатай байна. Тэр утгаараа би тэгж бичих ёстой, ингэж бичих ёстой, тэгвэл би буруутна гэсэн хүлээсэнд байхыг хүсэхгүй байна. Блог гэдэг бол хэвлэн нийтлэх жинхэнэ эрх чөлөө. Яахав, аль нэг байгууллага намайг цалинжуулдаг бол би судлах ёстойгоо судлаад, нийт гей залуусын төлөөлөл болох сон. Гэтэл тиймгүй шүү дээ. Гей залуусыг төлөөлсөн болон төлөөлөх сонирхол огт байдаггүйгээс гадна төлөөлөх эрх байхгүйг ч уламжилъя.

-uruu tatna gej. uneheer zugeer bsan huu hund uruu tatagdaad ch umuu huchind avtsanaas bolj gay bolohuu? torolhiin bish mortoo. tiim tohioldol bdag umuu?

-Таны хэлснээр зүгээр буюу гетеросекс бэлгийн чиг хандлагатай хүн хэн нэгний хүчинд автаж, хүчээр гей бэлгийн харилцаанд орсон бол тэр өдрийн дурсамжийг насан туршдаа үзэн ядаж, насаараа сэтгэлдээ хар толботой амьдармаар юм шиг санагдаж байна. Түүнээс биш өөрөө эрэгтэй мөртлөө эрэгтэй хүнд хүчирхүүлсэн хүн хүчиндсэн байдалд нь татагдаад, таашаал аваад гей болно гэхээр санаанд буухгүй юм. Хүчирхийлүүлнэ гэдэг тухайн хүн дургүй байсны шинж шүү дээ.

-vzsgelengiin zuragnaas tawih boloogvi uy ih sonirholtoi baina?

-Гей залуусын гэрэл зургаар "Цэнхэр тэнгэрийн цаана" нэртэй үзэсгэлэн гарсныг та бүхэн санаж байгаа байх. Үзэсгэлэнгийн зурагнаас та бүхэндээ сонирхуулах үүднээс хэд хэдийг блогтоо нийтлэх хүсэл байсан ч хясал дайрах юм даа. Үзэсгэлэнг зохион байгуулагчид нь хөдөө гадаа явсан гэх шалтгаан дурьдаад өөрийн минь зураг ч олдохгүй байна өө. Хэзээ нэгэн нартай өдөр зургууд олдвол заавал блогтоо тавихаа амлая.

-enhriimaa nada chin uneniig heldee chi enhriimaag aldartai bolgohiig husdeg te?

-Хүсдэг. Гэхдээ хамгийн гол нь Энхриймааг алдартай болгосноор бодит амьдрал дээрхи надад сохор зоосны ч ашиг байхгүйг санах хэрэгтэй. Энхриймаагийн алдар нэр зүгээр л үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгодог юм.

-chi neeree hvnii nvvr saraachaad haytsan uym uu?

-хэн нэгний нүүрийг сараачих хүмүүжил надад байхгүй ээ. Ганц нэг цохиулсандаа шаралхсан хүний юм уу, зүгээр л надад атаархаж явдаг нэгний явуулга байсан гэж ойлгодог.

-unen ichmeer yum aa iim zawhai gedgee hend gaihuulah gesen yum be ain?

-Зүгээр л нэг шөнийн сексийн харилцааг, ялангуяа сексийг ичмээр үзэгдэл төдий бодож байгаа бол та тун ч ядмаг сэтгэлгээтэй хүн байна. Секс байгаагүйсэн бол та миний блогт иймэрхүү утгагүй коммент үлдээхгүй л байсан байх даа.

-uneheer zorigtoi neelttei bichsen bn shu, chinii blog s l ene talaar yag unen medeelliig avch baina, gehdee taalamjtai sanagdsan gej, tuuntei untaj baihdaa chi tavisan gsn ug uu, gay humuus hoorondoo untaj baihad hiilguulj baigaa ni tavidag um uu, yaaj tavidag um be?

-Мэдээж дур тавина гэдэг л сексийн гол утга учир шүү дээ. Бэлэг эрхтнээ саах ч юм уу, эсвэл хийлгүүлж байхдаа дур тавьдаг болчихсон хүн ч байдаг л гэж сонссон.

-tanai geriinhen chamaig medvel herhen huleej avah bol?bi chinii adil bsan bol cham shig setgeliin hattai baih zorig hurehguiee.mon ur udmaa uldeeh talaarhi chinii bodliig medmer baina?

-Үлдээнэ ээ найзаа, үр удмаа үлдээнэ. Техник технологийн үсрэнгүй хөгжлийн энэ үеийг ч үүндээ ашигласан болно. Гэхдээ би ижил хүйстэн ч гэсэн эмэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орох чадвартай, хааяа орохыг хүсдэг, охидыг эр хүний нүдээр хардаг шүү хэхэ. Тиймээс л эхнэртэй болж бусдын адил сайхан амьдарна гэдэгтээ итгэж байна. Бусад олон гей залуус ийм чадваргүй байж болох ч би яагаад чадаж болохгүй гэж.

-сайн уу чамд энэ өдрийн мэндийг хүргэе! Анх удаа чиний blog-оор аялаж байна. Таалагджийнаа. Бас чиний зоригийг бишрээд л сууж байна. Угаасаа ижил хүйстэн байх нь гаж дон биш төрөлхийн шүү дээ. Үүнийг одоо болтол ойлгоогүй хүмүүсийг гайхаж байна. Ямар тэнэг хүмүүс вэ. Чамд амжилт хүсье Зоригтой байгаарай тэнэг тэнэг юм бичээд байгаа хүмүүсийн юмыг битгий хүндээр тусгаж аваарай за. Нээрээ номны чинь талаар ерөөсөө сонсоогүй юм байна лээ ш дээ...?

-Баярлалаа. "Хоёр сүнстэн" нэртэй шүлгийн ном маань ирэх долоо хоногоос худалдаанд гарахаар болсныг дуулгахад таатай байна аа.

-Ene blog mash ih taalagdlaa. Enhriimaa Anujin ta hedtei taniltsmaar bna. Bi eregtei 27 nastai...?

-Танилцаж, сайхан найзууд болох саналаас би татгалзаж байсан удаагүй ээ. Гэхдээ битүү утга агуулж байвал дэмийг хэлэх нь зүйтэй байх. Миний яахоо хаягаар харилцаж болно оо, чөлөөтэй.

-танай бүхий л үйл ажиллагааа ийм сэксэд урин дуудсан өдөөн хатгасан байдагуу. Дотуур хувцасны загвар, бэлгэвчэээр уралсан хувцас гээл. Зүгээр энгийн улсуудых шиг шоу болдогуу ер нь...?

-Дотуур хувцасны шоу гэдэг сексэд урин дуудах үзэгдэл биш шүү дээ. Энэ чинь соёл. Харин тухайн байгууллагууд яагаад ийм юм зохион байгуулдгыг мэдэхгүй юм даа. Хүсвэл та зохион байгуулагчдаас нь асууж болно, надтай холбогдоод тэдэнтэй холбогдох утас энэ тэр авч болох юм.

-Ehner avaad emegtei boldogoo helehed chin oilgood hajuud chin amidrah Mongol emegtei baihgyi gedegt 100 % itgej bna. Hynii amidralaar bitgii toglooroi alialagch min. Er hyngyi bolj bgaagiin 1 shaltgaan ni chi yum bishyy. Gomo turulhiin ovchin gedgiig byren notloogyi bgaa. Tamhind hyn ordogtoi l adil zyil gj bi boddog. Setgeliin tenheetei hyn bol ooriigoo yalah l bh. Tenheegyi ni turulhiin yum chin geed ooriigoo zovtgood baigalias zayasan hyisee ustgaad yavah bhdaa. Ireedyid er hyis ustana gesen dygnaltiig iim yuman deer erdemted hiisen bna le. Chi er hynii tuhai iim niitlel blogdoo oruuldag chin sonin l sanagdlaa. Bi hyytei hyn. erchyyd iim bolood bhad ireedyid hyygee hentei naizluulah ve gedeg aimaar asuudal bolood bna. Uruu tatagdah vii gehees...?

-Таны хүү хэрэв ижил хүйстэн байж таарвал та намайг доромжилж байгаа шигээ доромжлоод, эхнэр авна гэсэн өчүүхэн хүсэл рүү нь хүртэл ус цацах уу. Ер нь тэгээд ч та хүгээ ижил хүйстэн биш эсэхийг нь мэдэх аргагүй шүү дээ, хэн ч хэн нэгний дотор ороод гардаггүй байх аа.

-Bi emegtei,gehde nadad transgender zaluu taalagddag.Sonin bnuu?bi yuruusu eregtei hvnshig huvtsasladaggvi,minii aash zan ch emegtei hvn shig.bas (uuriigu magtaj bgd sorry :p) tsarailag,dajgvi biytei.hen ch gadnaas n harsan yasan huurhun ohin be gemeer.Nadad ohiduud ch taalagddag eregtei hvn ch taalagddag.Neg heseg uurigu Bisexual gj boddog bsn chin sexiin tal dr eregtei hvnd hamaagvi ilvv tatagdaad bdg.Tgd bodood bsn chin transgender hvn l yag taarhin bn,bvh talaara hmmm,....iim sonin yum gj bas bhiima ???

-Секслогичид хандаад үзэхгүй юу даа. Гэхдээ яг л эрэгтэй хүн шиг лесби охид байдаг шүү дээ. Яагаад заавал трансжендер байх гэж.

-Сайн байна уу? би өөртэй чинь холбоо барих хүсэлтэй байна. уг нь энд бичмээргүй байгаа болов, холбоо барих линк ажиллахгүй байна аа. би нэг өгүүллэг бичиж байгаа юм. Транс жендэр залуугийн тухай. тэгээд зөвлөгөө өгвөл баярлах байна. http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=84&t=140956 эндээс орж уншаарай Баярлалаа.

-Сайн уу, Хонгороо. бичиж байгааг чинь би орж уншсаан. Голох сэтгэгдэл үе үе төрж байсан шүү. Бичлэгийн чинь дор коммент үлдээхийг хүссэн ч учрыг нь олоогүй. надтай заавал холбогдоорой. Жиш ярилцъя.

-ehleed chinii blogiig ustgana.daraa ni chamaig 2.1 ..0 bolgono gaj dontoon.

-намайг устгасан хойно чинь л устгаж чадах эсэхэд чинь итгэе дээ анд минь. Би туулайн зүрхтэй хүн биш ээ.

-Chi Gambuush shig manin gesen yg yy ? Esvel eroos carailag bysgyileg uchraas l hyisee solij amidraad baina uu?

-манин гэдэг нь нэг саяд нэг тохиолддог бэлгийн гаж хөгжил. Монголд манин хүн байхгүй гэдэг. гамбууш ч манин биш. Зүгээр л ижил хүйстэн эрэгтэй. Дээхнэ үед монголчууд эмэгтэйлиг ч юм уу тиймэрхүү хүнийг эмэгтэй шинж давамгайлсан гэдэг утгаар нь манин гэдэг байж л дээ. мэдээж гомо, трансжендер гэсэн үг үгсийн санд байхгүй байсан байж таарнаа даа.

-tanii eregtei ueiin zurgiig harj boloh uu?

-Нүдэндээ бага сага тень түрхэж, энгэсэгээр өнгөлж, уруулаа будсанаа төлөө хүний төрөлх төрх тэгтлээ өөрчлөгдөнө гэж байхгүй шүү дээ. Тиймээс нүрээ будаагүй намайг төсөөлөхөд амархан гэж бодож байна, зураг хараад л.

-chinii hul yaadag be? uuruur helbel eregtei emegtei hunii hul hoorondoo shaal uur shude?

-Том хөлөндөө таарах гутал олох л том асуудлын нэг байдаг даа хэхэ.

Хүндэтгэсэн М.ЭНХРИЙМАА


PS: Ийм нэгэн Gay бүсгүйн Blog-оор аялж үзлээ. Тэгээд энэ асуулт хариултууд их сонирхол татсан тул та нартаа бас сонирхуулхаар тавьлаа.

Gay гэдгээ мэдсэн минь

Жеймс Паркер

Би нэгдүгээр курст байсан санагдаж байна. Нэг удаа хичээлээ тараад гэртээ орж ирээд ээжтэйгээ мэндэлчихээд, их өлссөн байсан тул ямар нэг зүйл олж идэхээр яарч байтал ээжийн үзэж байсан зурагтын нэвтрүүлэг миний анхаарлыг татсан юм. “Өнөөдөр бид өөрсдийгөө гомо гэдгийг үргэлж мэддэг байсан гомо хүмүүстэй уулзах болно” хэмээн нэвтрүүлэгч зарлан хэлэв.

Би шарсан төмс зажлангаа тэр сэдвийг сонирхохгүй байгаа мэт байдал харуулсан ч дотроо бол сонирхож байсан юм.

Би үргэлж эрэгтэй хүмүүсийн бие галбирыг харах дуртай байсан санагддаг юм. Мэдээж надад найз охид байсан л даа. Заримдаа тэдэнтэй “бужигнуулж” өгдөг үеүд ч байлаа. Гэсэн хэдий ч миний хувьд биеийн тамирын хичээлийн дараа эрчүүдийн шүршүүрийн өрөөнд байх нь надад хавьгүй илүү санагддаг байв.

Би гомо юм болов уу?

Телевизийн тэр нэвтрүүлгийг үзэх зуур миний дотор “Би гомо юм байх даа? Би үргэлж гомо байсан болж таарах нь ээ” гэсэн бодлууд эргэлдэж, өөрөө өөртэйгөө тэмцэлдэж эхэлсэн юм.

Энэ цагаас хойш бүтэн найман жилийн турш миний бэлгийн харилцааны хандлагатай холбоотой зуу зуун асуултууд намайг зовоож ирсэн. Коллежид байх тэр үед би долоо хоногт 4-5 удаа гомочуудын садар самуунтай кинонууд үздэг байв. Таван настай байхдаа хөрш найз Брайнтай үргэлж нэг тал болж тоглодог байсан. Харин дунд сургуульд байхад миний найз Тайлэр манайд ирж, хамт хоноход түүний бие надад хүрэхэд их тааламжтай санагддаг байсан юм. Энэ бүгд миний санаанаас ерөөсөө салдаггүй байлаа.

Коллежид ороод, өөрийнхөө бэлгийн хандлагыг таньж мэдэх үедээ сүнсний амьдралынхаа хувьд ч бас тэмцэлдэж эхэлсэн. Тиймээ тийм.., миний ээж аав болон энэ дэлхийгээс “ижил хүйстэн байх нь гэм нүгэл” гэх мэдээллүүд надад байнга ирдэг байлаа. Мэдээж, үүнийг буруу гэдгийг би мэднэ. Тиймээс ч өөрт тулгараад байсан дотоод тэмцлийнхээ талаар хав даран, нууцалж, хэзээ ч, хэнд ч нээж ярихгүй байхаар шийдсэн байлаа.

Гэтэл коллежид байх хугацаанд миний тэр “хав дарах” арга маань нэмэр болсонгүй. Би бүр их ганцаардаж, өдрөөс өдөрт улам бүр сэтгэлээр унах болов. Миний найзууд цөөрч бас нөхөрлөл маань утгаа алдаж эхэлсэн юм. Намайг ямар ч нөхцөл байдалд байгаагаас үл хамааран, хайрлах хэн нэгэн л надад хэрэгтэй байсан юм.

Гажуудал

Амьдралын маань хамгийн гутамшигтай өдөр бол 2002 оны 11-р сарын 11-ний шөнө байсан. Тэр орой миний хуучны танил Майк намайг хамт шар айраг ууж хоноё гэж урилаа. Нэг шил шар айраг ууж эхлээд, цаашилсаар бүр долоон шилийг уув. Энэ байдал маань намайг Майктай бэлгийн харилцаанд ороход хүргэсэн байлаа. Шөнийн 2:34 минутад би танихгүй айлын орон дээр шартсан байдалтай сэрсэн юм. Яг тэр мөчид би үгээр илэрхийлэхийн аргагүйгээр өөрийгөө бузар заваан болсноо бас буруу зүйл хийсэн гэдгээ мэдсэн. Би энэ дэлхийн хамгийн бохир заваан хүн байна гэж өөрөөсөө жигшиж байлаа. Би үхэхийг хүссэн. Бүр яаж үхэхээ хүртэл бодчихсон байсан.

Би гэртээ харьж, унтлагын өрөө уруугаа мөлхөх шахам ороод, хаалгаа түгжин, бүтэн хоёр өдөр өрөөнөөсөө гаралгүй уйлж өнжсөн юм. Эцэстээ би хаашаа хэнд хандахаа мэдэхгүй нэг л мэдэхэд утсаа аван залуучуудын пастор Тодд уруугаа залгасан байлаа. Яагаад түүн уруу залгасан юм бүү мэд. Магадгүй ядаж л тэр намайг сонсох байх гэж бодсон байх л даа.

Тэгээд би өнгөрсөн хугацаанд туулж ирсэн бүхнээ түүнд тоочин ярьсан. “Тодд, би гомо юм шиг байнаа. Миний дотор юу болоод байгаагаа тантай ярилцаж болох уу?” гэж яриагаа эхэлсэн юм. Ингэж би 21 жилийн турш өмсч ирсэн багаа тайлсан маань тэр байлаа. Намайг хагас цаг орчим ярьсны эцэст тэр нэлээд удаан юу ч ярихгүй нам гүм болчихов. Тэгээд Тодд “Тэгэхээр ийм байнаа…” гэхэд нь би дотроо “Миний ямар гэм буруу хийснийг минь тэр одоо надад тайлбарлах нь дээ , мэдээж түүний зөв л дөө” хэмээн бодож байв.

Тодд хоолойгоо засан “Ээ Жеймс минь намайг үнэхээр уучлаарай” гэж хэлэхэд нь би “ Юу гэнээ??? Яасан гэж уучлал гуйж байгаа юм бэ??” хэмээн асуухад Тодд үргэлжлүүлэн “энэ олон жилийн турш чи энэ бүхэнтэй ганцаархнаа тэмцэлдэж ирсэн байна шүү дээ. Намайг үнэхээр уучлаарай” гэж хэлсэн.

Шинэ найдвар

Тэр намайг шүүсэнгүй, буруутгасан ч үгүй харин зүгээр л хайрласан юм. Үнэхээр үүнийг л би хүсч байсан юм. Тодд надад “Би чамайг энэ хүнд бэрх зүйлийг давахад чинь чамтай хамт байхаа амлаж байна. Чиний юуг хайрлаж шохоорхдогоос чинь үл хамааран, би үргэлж чиний талд байх болно гэдгийг чамайг мэдээсэй гэж би хүсч байна” гэж хэлсэн. Түүний хоолойны өнгөнөөс үзэхэд тэр үүнийгээ үнэхээр чин сэтгэлээсээ хэлж байлаа. Утсаа таслахаас өмнө Тодд надад “Жеймс, чиний амьдралд тохирно гэж бодож байгаа нэг үг надад байна. Юу гэвэл НАЙДВАР гэлээ. Найдвар аа? Та тоглож байгаа байлгүй! Миний юу хийснийг мэдээгүй гэж үү?

PS: Нэгэн залуугийн тухай ийм түүхийг бас сонирхуулхар тавьлаа.

Ижил Xүйстэн

“Гомосекс” буюу “гомо” гэдэг нь ихэнх хүнд сөрөг, гаж, муухай гэсэн ойлголт төрүүлдэг. Тэгвэл гомосекс гэдэг грек хэлнээс гаралтай ба “гомо” гэдэг нь “ижил” гэсэн утгыг илэрхийлдэг. Гомосекс гэсэн ойлголтод өөртэйгээ ижил хүйстэй хүнд сэтгэл татагддаг эрэгтэй, эмэгтэй хүний аль аль нь багтана.

Лесби гэдэг үг манай эриний 600 жилийн тэртээ Грекийн Лесбос аралд амьдарч байсан нэрт яруу найрагч Саппо гэгч эмэгтэйтэй холбоотой юм. Тэр хайр дурлалын яруу найргаар алдаршсан, гэр бүл, үр хүүхэдтэй байсан ч эмэгтэй хүнийг хүсэмжилсэн дотоод ертөнцөө дэлгэсэн нь харагддаг.

Гомосекс эрчүүд өөрсдийгөө “гей” хэмээн нэрлэхийг хүсэх болсон байна. Энэ нь “чамтай л ижил хүн” гэсэн утгатай.

Хүний бэлгийн гомосекс чиг хандлагыг аль ч нийгэмд хүлээн зөвшөөрдөггүй. Гей хүмүүсийн талаарх зарим хүмүүсийн хандлага маш хүчтэй буюу айдсаар илэрдэг.

Гомосекс чиг хандлагын эсрэг хандлага нь зарим тохиолдолд гей, лесби, бисекс хүмүүс бусдыг үзэн ядах, улмаар гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг байна.

Хамгийн гол нь гетеросекс хүмүүс зонхилсон нийгэмд гомосекс хүн өөрийгөө ямар нэгэн байдлаар “тохируулж” амьдрах боломж олгодог явдал юм.

Дэлхийн янз бүрийн том хотуудад гей /эрэгтэй хүмүүст сэтгэл татагддаг эрэгтэй/, лесби /эмэгтэй хүнд сэтгэл татагддаг эмэгтэй/, бисекс /хүний бэлгийн чиг хандлагын хувьд эрэгтэй, эмэгтэй хүний аль алинд нь татагдах/ хүмүүс өөрийн гэсэн хүрээ үүсгэн, номын дэлгүүр, хэвлэлийн газар, баар, ресторан, театр байгуулж, өөрсдийн очих дуртай уулзалтын газар болгосон байдаг. Зарим гей эрчүүдийн нийгмийн болон бэлгийн амьдралд гей халуун усны газар нэлээд үүрэгтэй байдаг ажээ. Энд ирсэн үйлчлүүлэгч өөрт таалагдсан хүнээ олмогц, тусгай өрөөнд бэлгийн ажил хийх боломжтой болдог. Олон янзын хүнтэй түр зуурын бэлгийн харьцаа үүсгэх нь зарим гей эрчүүдийн бэлгийн амьдралын хэв маяг байдаг.

Лесби хосуудын хувьд тэгш байдал хамгаас чухал. Удаан хамт амьдарсан гей, лесби хосуудын дунд хийсэн судалгаанаас харахад, тэдний харилцаандаа сэтгэл хангалуун байдал, хайр сэтгэл, аз жаргал, бэрхшээлтэй асуудал зэргээр гетеросекс хосуудаас ялгарахгүй байсан нь сонирхолтой. Гей, лесби гэр бүл нь арьс өнгө, нийгмийн байдал, хүйсийн байдал зэргээр ялгагдана.

Сүүлийн үеийн судалгаагаар нийт эрэгтэйчүүдийн 92 хувь, нийт эмэгтэйчүүдийн 95 хувь нь цэвэр гетеросекс /хүний бэлгийн чиг хандлагын хувьд өөрөөсөө эсрэг хүйстэй хүнд татагдах/ чиг хандлагатай гэсэн тооцоо гарчээ. Эдгээрийн үлдсэн хувь буюу эрэгтэйчүүдийн 7-8 хувь, эмэгтэйчүүдийн 4-5 хувь нь ижил хүйсийн харьцаанд орсон байдаг ажээ. Бэлгийн чиг хандлагын шалтгааныг удамшил, ургийн хөгжил, уураг тархины бүтцийн ялгавартай хөгжил, дааврын тогтолцооны тэнцвэртэй байдал зэрэг биологийн хүчин зүйлсээр тайлбарласан байдаг.

Өөрийгөө лесби гэдэг эмэгтэй, эрэгтэй хүний аль алинтай нь бэлгийн харьцаанд ордог буюу бисекс зан үйлтэй байдаг.

Дэлхийн орон бүрийн соёл, зан заншил өөр байдаг тул ижил хүйстний бэлгийн харилцааны талаар янз бүрийн үзэл бодол оршдог юм.

Ихрүүдийг удамшилын сангаараа яг ижилхнийг нэг өндгөн эсийн ихэр гэдэг бол удамшлын сангаараа ялгаатайг нь өөр өндгөн эсийн ихэр гэж ялгадаг. Нэг өндөгний 56 ихэр гей эрэгтэйчүүдийн өрөөснийх нь 52 хувь нь гей байсан бол өөр өндөгний 54 ихэр гей эрэгтэй чүүдийн өрөөснийх нь 22 хувь нь гей байсан ажээ. Нэг өндөгний 76 лесби ихэр эмэгтэйн өрөөснийх нь 48 хувь, өөр өндөгний 37 ихэр лесби эмэгтэйн нэгийнх нь 16 хувь лесби байжээ. Гомосекс бэлгийн чиг хандлага хүний доторх мэдрэмж тул заавал гадаад байдлаар илрэх албагүй. Тиймээс гей хүмүүс өөрсдийн бэлгийн чиг хандлагыг хүчээр нууж хаацайлан амьдардаг. Сэтгэц судлалын онолоор хүүхдийн нас бие гүйцэх үед сөрөг Эдипийн хам шинж нь дарагдалгүй хөгжсөнөөр тухайн хүүхэд гомосекс чиг хандлагатай болдог хэмээн судлаачид тогтоожээ.

PS: Нэг ийм нийтлэл тавигдасныг сонирхуулхаар тавьлаа.