Monday, July 27, 2009

Gay гэдгээ мэдсэн минь

Жеймс Паркер

Би нэгдүгээр курст байсан санагдаж байна. Нэг удаа хичээлээ тараад гэртээ орж ирээд ээжтэйгээ мэндэлчихээд, их өлссөн байсан тул ямар нэг зүйл олж идэхээр яарч байтал ээжийн үзэж байсан зурагтын нэвтрүүлэг миний анхаарлыг татсан юм. “Өнөөдөр бид өөрсдийгөө гомо гэдгийг үргэлж мэддэг байсан гомо хүмүүстэй уулзах болно” хэмээн нэвтрүүлэгч зарлан хэлэв.

Би шарсан төмс зажлангаа тэр сэдвийг сонирхохгүй байгаа мэт байдал харуулсан ч дотроо бол сонирхож байсан юм.

Би үргэлж эрэгтэй хүмүүсийн бие галбирыг харах дуртай байсан санагддаг юм. Мэдээж надад найз охид байсан л даа. Заримдаа тэдэнтэй “бужигнуулж” өгдөг үеүд ч байлаа. Гэсэн хэдий ч миний хувьд биеийн тамирын хичээлийн дараа эрчүүдийн шүршүүрийн өрөөнд байх нь надад хавьгүй илүү санагддаг байв.

Би гомо юм болов уу?

Телевизийн тэр нэвтрүүлгийг үзэх зуур миний дотор “Би гомо юм байх даа? Би үргэлж гомо байсан болж таарах нь ээ” гэсэн бодлууд эргэлдэж, өөрөө өөртэйгөө тэмцэлдэж эхэлсэн юм.

Энэ цагаас хойш бүтэн найман жилийн турш миний бэлгийн харилцааны хандлагатай холбоотой зуу зуун асуултууд намайг зовоож ирсэн. Коллежид байх тэр үед би долоо хоногт 4-5 удаа гомочуудын садар самуунтай кинонууд үздэг байв. Таван настай байхдаа хөрш найз Брайнтай үргэлж нэг тал болж тоглодог байсан. Харин дунд сургуульд байхад миний найз Тайлэр манайд ирж, хамт хоноход түүний бие надад хүрэхэд их тааламжтай санагддаг байсан юм. Энэ бүгд миний санаанаас ерөөсөө салдаггүй байлаа.

Коллежид ороод, өөрийнхөө бэлгийн хандлагыг таньж мэдэх үедээ сүнсний амьдралынхаа хувьд ч бас тэмцэлдэж эхэлсэн. Тиймээ тийм.., миний ээж аав болон энэ дэлхийгээс “ижил хүйстэн байх нь гэм нүгэл” гэх мэдээллүүд надад байнга ирдэг байлаа. Мэдээж, үүнийг буруу гэдгийг би мэднэ. Тиймээс ч өөрт тулгараад байсан дотоод тэмцлийнхээ талаар хав даран, нууцалж, хэзээ ч, хэнд ч нээж ярихгүй байхаар шийдсэн байлаа.

Гэтэл коллежид байх хугацаанд миний тэр “хав дарах” арга маань нэмэр болсонгүй. Би бүр их ганцаардаж, өдрөөс өдөрт улам бүр сэтгэлээр унах болов. Миний найзууд цөөрч бас нөхөрлөл маань утгаа алдаж эхэлсэн юм. Намайг ямар ч нөхцөл байдалд байгаагаас үл хамааран, хайрлах хэн нэгэн л надад хэрэгтэй байсан юм.

Гажуудал

Амьдралын маань хамгийн гутамшигтай өдөр бол 2002 оны 11-р сарын 11-ний шөнө байсан. Тэр орой миний хуучны танил Майк намайг хамт шар айраг ууж хоноё гэж урилаа. Нэг шил шар айраг ууж эхлээд, цаашилсаар бүр долоон шилийг уув. Энэ байдал маань намайг Майктай бэлгийн харилцаанд ороход хүргэсэн байлаа. Шөнийн 2:34 минутад би танихгүй айлын орон дээр шартсан байдалтай сэрсэн юм. Яг тэр мөчид би үгээр илэрхийлэхийн аргагүйгээр өөрийгөө бузар заваан болсноо бас буруу зүйл хийсэн гэдгээ мэдсэн. Би энэ дэлхийн хамгийн бохир заваан хүн байна гэж өөрөөсөө жигшиж байлаа. Би үхэхийг хүссэн. Бүр яаж үхэхээ хүртэл бодчихсон байсан.

Би гэртээ харьж, унтлагын өрөө уруугаа мөлхөх шахам ороод, хаалгаа түгжин, бүтэн хоёр өдөр өрөөнөөсөө гаралгүй уйлж өнжсөн юм. Эцэстээ би хаашаа хэнд хандахаа мэдэхгүй нэг л мэдэхэд утсаа аван залуучуудын пастор Тодд уруугаа залгасан байлаа. Яагаад түүн уруу залгасан юм бүү мэд. Магадгүй ядаж л тэр намайг сонсох байх гэж бодсон байх л даа.

Тэгээд би өнгөрсөн хугацаанд туулж ирсэн бүхнээ түүнд тоочин ярьсан. “Тодд, би гомо юм шиг байнаа. Миний дотор юу болоод байгаагаа тантай ярилцаж болох уу?” гэж яриагаа эхэлсэн юм. Ингэж би 21 жилийн турш өмсч ирсэн багаа тайлсан маань тэр байлаа. Намайг хагас цаг орчим ярьсны эцэст тэр нэлээд удаан юу ч ярихгүй нам гүм болчихов. Тэгээд Тодд “Тэгэхээр ийм байнаа…” гэхэд нь би дотроо “Миний ямар гэм буруу хийснийг минь тэр одоо надад тайлбарлах нь дээ , мэдээж түүний зөв л дөө” хэмээн бодож байв.

Тодд хоолойгоо засан “Ээ Жеймс минь намайг үнэхээр уучлаарай” гэж хэлэхэд нь би “ Юу гэнээ??? Яасан гэж уучлал гуйж байгаа юм бэ??” хэмээн асуухад Тодд үргэлжлүүлэн “энэ олон жилийн турш чи энэ бүхэнтэй ганцаархнаа тэмцэлдэж ирсэн байна шүү дээ. Намайг үнэхээр уучлаарай” гэж хэлсэн.

Шинэ найдвар

Тэр намайг шүүсэнгүй, буруутгасан ч үгүй харин зүгээр л хайрласан юм. Үнэхээр үүнийг л би хүсч байсан юм. Тодд надад “Би чамайг энэ хүнд бэрх зүйлийг давахад чинь чамтай хамт байхаа амлаж байна. Чиний юуг хайрлаж шохоорхдогоос чинь үл хамааран, би үргэлж чиний талд байх болно гэдгийг чамайг мэдээсэй гэж би хүсч байна” гэж хэлсэн. Түүний хоолойны өнгөнөөс үзэхэд тэр үүнийгээ үнэхээр чин сэтгэлээсээ хэлж байлаа. Утсаа таслахаас өмнө Тодд надад “Жеймс, чиний амьдралд тохирно гэж бодож байгаа нэг үг надад байна. Юу гэвэл НАЙДВАР гэлээ. Найдвар аа? Та тоглож байгаа байлгүй! Миний юу хийснийг мэдээгүй гэж үү?

PS: Нэгэн залуугийн тухай ийм түүхийг бас сонирхуулхар тавьлаа.

0 comments: