Лесби гэдэг үг манай эриний 600 жилийн тэртээ Грекийн Лесбос аралд амьдарч байсан нэрт яруу найрагч Саппо гэгч эмэгтэйтэй холбоотой юм. Тэр хайр дурлалын яруу найргаар алдаршсан, гэр бүл, үр хүүхэдтэй байсан ч эмэгтэй хүнийг хүсэмжилсэн дотоод ертөнцөө дэлгэсэн нь харагддаг.
Гомосекс эрчүүд өөрсдийгөө “гей” хэмээн нэрлэхийг хүсэх болсон байна. Энэ нь “чамтай л ижил хүн” гэсэн утгатай.
Хүний бэлгийн гомосекс чиг хандлагыг аль ч нийгэмд хүлээн зөвшөөрдөггүй. Гей хүмүүсийн талаарх зарим хүмүүсийн хандлага маш хүчтэй буюу айдсаар илэрдэг.
Гомосекс чиг хандлагын эсрэг хандлага нь зарим тохиолдолд гей, лесби, бисекс хүмүүс бусдыг үзэн ядах, улмаар гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг байна.
Хамгийн гол нь гетеросекс хүмүүс зонхилсон нийгэмд гомосекс хүн өөрийгөө ямар нэгэн байдлаар “тохируулж” амьдрах боломж олгодог явдал юм.
Дэлхийн янз бүрийн том хотуудад гей /эрэгтэй хүмүүст сэтгэл татагддаг эрэгтэй/, лесби /эмэгтэй хүнд сэтгэл татагддаг эмэгтэй/, бисекс /хүний бэлгийн чиг хандлагын хувьд эрэгтэй, эмэгтэй хүний аль алинд нь татагдах/ хүмүүс өөрийн гэсэн хүрээ үүсгэн, номын дэлгүүр, хэвлэлийн газар, баар, ресторан, театр байгуулж, өөрсдийн очих дуртай уулзалтын газар болгосон байдаг. Зарим гей эрчүүдийн нийгмийн болон бэлгийн амьдралд гей халуун усны газар нэлээд үүрэгтэй байдаг ажээ. Энд ирсэн үйлчлүүлэгч өөрт таалагдсан хүнээ олмогц, тусгай өрөөнд бэлгийн ажил хийх боломжтой болдог. Олон янзын хүнтэй түр зуурын бэлгийн харьцаа үүсгэх нь зарим гей эрчүүдийн бэлгийн амьдралын хэв маяг байдаг.
Лесби хосуудын хувьд тэгш байдал хамгаас чухал. Удаан хамт амьдарсан гей, лесби хосуудын дунд хийсэн судалгаанаас харахад, тэдний харилцаандаа сэтгэл хангалуун байдал, хайр сэтгэл, аз жаргал, бэрхшээлтэй асуудал зэргээр гетеросекс хосуудаас ялгарахгүй байсан нь сонирхолтой. Гей, лесби гэр бүл нь арьс өнгө, нийгмийн байдал, хүйсийн байдал зэргээр ялгагдана.
Сүүлийн үеийн судалгаагаар нийт эрэгтэйчүүдийн 92 хувь, нийт эмэгтэйчүүдийн 95 хувь нь цэвэр гетеросекс /хүний бэлгийн чиг хандлагын хувьд өөрөөсөө эсрэг хүйстэй хүнд татагдах/ чиг хандлагатай гэсэн тооцоо гарчээ. Эдгээрийн үлдсэн хувь буюу эрэгтэйчүүдийн 7-8 хувь, эмэгтэйчүүдийн 4-5 хувь нь ижил хүйсийн харьцаанд орсон байдаг ажээ. Бэлгийн чиг хандлагын шалтгааныг удамшил, ургийн хөгжил, уураг тархины бүтцийн ялгавартай хөгжил, дааврын тогтолцооны тэнцвэртэй байдал зэрэг биологийн хүчин зүйлсээр тайлбарласан байдаг.
Өөрийгөө лесби гэдэг эмэгтэй, эрэгтэй хүний аль алинтай нь бэлгийн харьцаанд ордог буюу бисекс зан үйлтэй байдаг.
Дэлхийн орон бүрийн соёл, зан заншил өөр байдаг тул ижил хүйстний бэлгийн харилцааны талаар янз бүрийн үзэл бодол оршдог юм.
Ихрүүдийг удамшилын сангаараа яг ижилхнийг нэг өндгөн эсийн ихэр гэдэг бол удамшлын сангаараа ялгаатайг нь өөр өндгөн эсийн ихэр гэж ялгадаг. Нэг өндөгний 56 ихэр гей эрэгтэйчүүдийн өрөөснийх нь 52 хувь нь гей байсан бол өөр өндөгний 54 ихэр гей эрэгтэй чүүдийн өрөөснийх нь 22 хувь нь гей байсан ажээ. Нэг өндөгний 76 лесби ихэр эмэгтэйн өрөөснийх нь 48 хувь, өөр өндөгний 37 ихэр лесби эмэгтэйн нэгийнх нь 16 хувь лесби байжээ. Гомосекс бэлгийн чиг хандлага хүний доторх мэдрэмж тул заавал гадаад байдлаар илрэх албагүй. Тиймээс гей хүмүүс өөрсдийн бэлгийн чиг хандлагыг хүчээр нууж хаацайлан амьдардаг. Сэтгэц судлалын онолоор хүүхдийн нас бие гүйцэх үед сөрөг Эдипийн хам шинж нь дарагдалгүй хөгжсөнөөр тухайн хүүхэд гомосекс чиг хандлагатай болдог хэмээн судлаачид тогтоожээ.
PS: Нэг ийм нийтлэл тавигдасныг сонирхуулхаар тавьлаа.
0 comments:
Post a Comment