Thursday, May 28, 2009

0 comments

STARFISH - LSB


Wednesday, May 27, 2009

0 comments

Hearty Paws


Hearty Paws гэдэг Korea кино үзлээ. 2 нүдээ бүлцийтэл уйлав. Энэ киног заавал үзээрэй хүн амьтан 2-ын харилцааг харуулсан кино байна. Ах дүү 2 хамт амьдарна. Тэдний хариуцлагагүй залуухан ээж Пусан хотруу сайхан амьдрал хөөн 2 хүүхдээ хаян явна. Ингээд ах дүү 2 гэртээ 2уулахнаа амь зууна. Дүү охинийх нü төрсөн өдөр болход ах нь хөөрхөн цагаан гөлөг хулгайлан дүүдýý бэлэглэнэ. Ингээд нохой ч томорно тэр 2т их ханьтай. Даанч нэгэн золгүй явдалаас болоод охин дүү нь усанд живнэ.. Дүүгийнхээ үхэлд нохойгоо буруутган амьдарч буй тосгондоо íîõîéãîî үлдээгээд Пусан хотруу ээжийгээ хайхаар явна. Ээжийгээ олох боловч ээж нь түүний өөдөөс чи яàх гэж ирсийн гэж уурлана ингээд энэ хүү маш олон хэцүү амьдарлыг туулах болно. Харин нохой нь түүнийг хайсаар олж очно... Зааавал үзээрэй...

Wednesday, May 20, 2009

0 comments

Амьдрал


Амьдрал гэж энэ гэх юм
Алдсан оносон алхамтайгаа хамт
Андуурсан, танисан доголтойгоо хамт
Амраглан, салсан учралтайгаа хамт
Ахисан дөхсөн алхамтайгаа хамт
Амьдрал гэж ердөө энэ гэх юм.

Дутсан дүүрсэн заяатайгаа хамт
Дурласан хагацсан сэтгэлтэйгээ хамт
Дуулсан уйлсан өдрүүдтэйгээ хамт
Дассан салсан хайртайгаа хамт
Амьдрал гэж байгаа нь л энэ гэх юм.

Биелсэн биелээгүй хүслэнтэйгээ хамт
Бишүүрхсэн, тунирхсан харцтайгаа хамт
Бүтсэн бүтээгүй үйлстэйгээ хамт
Булгилсан, хөрсөн зүрхтэйгээ хамт
Амьдрал гэж төрхөөрөө байгаа нь л энэ гэх юм.

Гуйсан, гуйгаагүй төрхтэйгөө хамт
Гунирхсан баяссан мөчүүдтэйгээ хамт
Ганцаардсан ганцаардаагүй харгуйтайгаа хамт
Гэмшсэн нөхсөн алдаатайгаа хамт
Амьдрал гэж оршдгоороо байгаа нь л энэ гэх юм.

Олсон алдсан жаргалтайгаа хамт
ойртсон холдсон сэтгэлтэйгээ хамт
Одоо маргаашийн хүслэнтэйгээ хамт
Орхисон эргэсэн нөхөрлөлтэйгөө хамт
Амьдрал гэж юу ч биш зөвхөн энэ л гэх юм.

Тэнэсэн тэнэгэлсэн ухааралтайгаа хамт
Түшсэн түшүүлсэн элбэрэлтэйгээ хамт
Тайлсан таньсан оньсоготойгоо хамт
Ташуурсан зассан тавилантайгаа хамт
Амьдрал гэж энэ гэх юм аа..

Уйлаагүй хүмүүн гэж байдаг гэжүү?
Унаагүй аварга төрдөг гэжүү?
Ухаарахын тулд алддаггүй гэжүү?
Учирсны дараа хагацдаггүй гэжүү?
Дүүрэн жаргал дундардаггүй гэжүү?
Төгс амьдрал байдаг гэжүү?
Дурлал үнýхээр мөнх гэжүү?
Дэлгэрсэн цэцэг хагдардаггүй гэжүү?

Аз жаргалыг бүгд л хаа нэг газраас бэдрэнэ
Алтгүй нэг нь алт олох гэж
Аягагүй нөгөө нь аягатай болох гэж
Амраггүй нэг нь дурлалтай учрах гэж
Ахисан нөгөө нь дахин урагшлах гэж
Зовсон нэг нь жаргалд хүрэх гэж
Жаргасан нэг нь улам жаргах гэж
Зах хязгааргүй аянд бүгд тэмцсээр
Бүгд бэдэрсээр...
Амьдрал гэж энэ гэдгийг умартан
Аз жаргал хэмээх салхины араас
Ахин нэг тэмтэчсээр, бэдэрсээр...

Wednesday, May 13, 2009

0 comments

Тэр Îхин


Тэр охин
Томдсон хөхөвчººр эрчүүдийг хуурдаг
Толины өмнө сексдэх дуртай
Үдэш болгон дарс уудаг
Үүрээр харин эрүүл сэрдэг

Тэр охин
Уруулаа дэндүү тод буддаг, заримдаа буддаггүй
Ууралхаараа хумсаа хэмлэдэг, бас тамхи татдаг
Учирсан, учирах дурлалуудын жагсаалтаас
Уйдахаараа үхлийг хүсдэг

Тэр охин гэхдээ
Шөнөөр ээжийгээ санаад орондоо уйлдаг
Шөнөөр айсандаа гэрэлтэй унтдаг
Шөнөөр хөл нүцгэн босч хөргөгч ухдаг
Шүүдэр мэт харцанд нü шүлэг мэт гуниг нуугддаг...