Wednesday, May 13, 2009

Тэр Îхин


Тэр охин
Томдсон хөхөвчººр эрчүүдийг хуурдаг
Толины өмнө сексдэх дуртай
Үдэш болгон дарс уудаг
Үүрээр харин эрүүл сэрдэг

Тэр охин
Уруулаа дэндүү тод буддаг, заримдаа буддаггүй
Ууралхаараа хумсаа хэмлэдэг, бас тамхи татдаг
Учирсан, учирах дурлалуудын жагсаалтаас
Уйдахаараа үхлийг хүсдэг

Тэр охин гэхдээ
Шөнөөр ээжийгээ санаад орондоо уйлдаг
Шөнөөр айсандаа гэрэлтэй унтдаг
Шөнөөр хөл нүцгэн босч хөргөгч ухдаг
Шүүдэр мэт харцанд нü шүлэг мэт гуниг нуугддаг...

0 comments: