Wednesday, December 23, 2009
1 comments
Мумий Тролль
Yoville on Facebook
Thursday, December 17, 2009
1 comments
Ariuk'd
Ziaak manai Ariuk angiinhnii neg site deer Ovliin emgenii tuhai bichsen baisan. Tegheer nadad neg huselt baigaadiinaa... Minii torson odor shine jiliin urd odor boldiim chin bi Ovliin emgeniig torson odrooroo zahialmaariin. Bas minii torson odroor huuhduudiin Ovliin emeegees hussen belegnuudiig taraaj ogj bolno.. Bas onii hamgiin sain huuhed, onii hamgiin sahilgagui huuhed zergiig todruulj bolhiin.. Ariuk min sain bodoltsooroi hehehe...
Tuesday, December 15, 2009
2 commentsHuiten baina shoo...
Monday, October 19, 2009
1 comments
Миний Гэрэл Гэгээ....
Friday, September 18, 2009
1 comments
GLOW NIGHT
Je te mangerais
Sunday, August 23, 2009
0 comments
Sasha Grey
Гей мисс М.Энхриймаа
Сайн байцгаана уу, манайхаан. Би бээр сүүлийн үед аягүй нам гүм байгаад зарим хүний гайхшийг барсан бололтой. Тэгээд гэнэт амь орохоор шийдлээ. "Хүссэнээ асуугаарай" гэж би нээх том амлачихаад таг болсон шиг байна. Тийм болохоор надаас асуусан асуултуудын хариуг нийтлэхээр шийдлээ. Эдгээр асуултууд нь дан миний блогт байгаа комментууд юмаа. Янз бүрийн л асуулт байх шиг ээ, чадлынхаа хэрээр л хариулъя.
-Өөрийнхөө түүхийг яагаад үргэлжлүүлж бичихээ больчихов оо?
-"Миний амьдралын үнэн түүх" цуврал нь өөрийн амьдралын үнэн түүх дээр дөрөөлж монголын гей амьдралын бодит үнэнийг өгүүлэх санаа агуулсан утгатай. Гэхдээ хэрэгт дурлана гэдэг ойлголт хүн бүрийн рефлекс, бүр нэг төрөлхийн шинж. Тэр утгаараа миний амьдралын үнэнийг зүгээр л нэг өдөр бүр телевизээр гардаг савангийн дуурьтай адилтгаж, басхүү өдөр бүр тэр сериалаа хүлээдэг шиг хүлээлт бий болсон хандлага байна л даа. Тэгэхээр хэсэг завсарлаад ч юм уу, эсвэл хугацааг нь жаахан хол нийтлэх бодол байна аа. Юутай ч "Миний амьдралын үнэн түүх" цуврал цаашид үргэлжлэхээр барахгүй гей амьдралын тухай гайхам сонирхолтой, хааяа сонин хачин олон мэдээллийг хачиргүйгээр та бүхэнд хүргэх гол шугамаасаа хазайхгүй гэдгээ амлая. Мэдээж үүнд дургүйцэх хүн мааш олон байгаа ч ХАМГИЙН ТЭНЭГ ХҮСЭЛ БОЛ ХҮН БҮХЭНД ТААЛАГДАХ ХҮСЭЛ.
-Сhinii blogiig unshaad anhnii sex ni butelguitsen jiriin huvguud uuriiguu bilgiin buruu chig handlgatain bna gej bodohvii de?
-Миний блог нь энэ хаалттай нийгэмд нээлттэй байх зорилго л агуулсан. Нууц, хаалттай бүхнийг хүмүүс ухаж мэдэхийг улам ихээр чармайн хүсдэг. Тиймээс ч би нууц ертөнцийн зах зухаас ч атугай нээх хүсэл агуулж л блог нээсэн. Түүнээс биш хэн нэгнийг чи гомо юм байна, чи гомо биш юм байна гэж ангилах ч юм уу, эсвэл гомо хүн ийм шинж тэмдэгтэй, ингэхээрээ гомо байдаг юм гэсэн зөвлөгөө энэ тэр хүргэх сонирхол ч алга, тийм мэдлэг мэдээлэл ч надад үгүй. Блогт буй нийтлэл бүхэн миний л дотоод ертөнц. Хүн уншина уу, үгүй юу гэдэг нь тийм чухал биш шүү дээ. Ер нь тэгээд ганц удаа бүтэлгүйтэх нь сэтгэл санааны үйл гэдгийг захын жаал мэддэг л байлгүй. Энэ талаархи мэдээлэл манайд харин ч тун сайн цацагддаг байх аа гэж боддог.
-boldiin bichsen bichlegtei sanal niilj baina . enkhriimaa chi yag transgender ni gay zaluusaas yuogaaraa yalgaatai baigaag sain bichikh yostoi niit gay olon niitiig toloolj bolohgui , ehleed gay soyol gej yuo baidag ve sain sudlaad uuniigee nairuulaad bicheerei...?
-Юуны өмнө миний блог гей залуусын эрх ашгийн төлөө ажилладаг аль нэг байгууллагын вэбсайт биш гэдгийг хэлэхэд таатай байна. Тэр утгаараа би тэгж бичих ёстой, ингэж бичих ёстой, тэгвэл би буруутна гэсэн хүлээсэнд байхыг хүсэхгүй байна. Блог гэдэг бол хэвлэн нийтлэх жинхэнэ эрх чөлөө. Яахав, аль нэг байгууллага намайг цалинжуулдаг бол би судлах ёстойгоо судлаад, нийт гей залуусын төлөөлөл болох сон. Гэтэл тиймгүй шүү дээ. Гей залуусыг төлөөлсөн болон төлөөлөх сонирхол огт байдаггүйгээс гадна төлөөлөх эрх байхгүйг ч уламжилъя.
-uruu tatna gej. uneheer zugeer bsan huu hund uruu tatagdaad ch umuu huchind avtsanaas bolj gay bolohuu? torolhiin bish mortoo. tiim tohioldol bdag umuu?
-Таны хэлснээр зүгээр буюу гетеросекс бэлгийн чиг хандлагатай хүн хэн нэгний хүчинд автаж, хүчээр гей бэлгийн харилцаанд орсон бол тэр өдрийн дурсамжийг насан туршдаа үзэн ядаж, насаараа сэтгэлдээ хар толботой амьдармаар юм шиг санагдаж байна. Түүнээс биш өөрөө эрэгтэй мөртлөө эрэгтэй хүнд хүчирхүүлсэн хүн хүчиндсэн байдалд нь татагдаад, таашаал аваад гей болно гэхээр санаанд буухгүй юм. Хүчирхийлүүлнэ гэдэг тухайн хүн дургүй байсны шинж шүү дээ.
-vzsgelengiin zuragnaas tawih boloogvi uy ih sonirholtoi baina?
-Гей залуусын гэрэл зургаар "Цэнхэр тэнгэрийн цаана" нэртэй үзэсгэлэн гарсныг та бүхэн санаж байгаа байх. Үзэсгэлэнгийн зурагнаас та бүхэндээ сонирхуулах үүднээс хэд хэдийг блогтоо нийтлэх хүсэл байсан ч хясал дайрах юм даа. Үзэсгэлэнг зохион байгуулагчид нь хөдөө гадаа явсан гэх шалтгаан дурьдаад өөрийн минь зураг ч олдохгүй байна өө. Хэзээ нэгэн нартай өдөр зургууд олдвол заавал блогтоо тавихаа амлая.
-enhriimaa nada chin uneniig heldee chi enhriimaag aldartai bolgohiig husdeg te?
-Хүсдэг. Гэхдээ хамгийн гол нь Энхриймааг алдартай болгосноор бодит амьдрал дээрхи надад сохор зоосны ч ашиг байхгүйг санах хэрэгтэй. Энхриймаагийн алдар нэр зүгээр л үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгодог юм.
-chi neeree hvnii nvvr saraachaad haytsan uym uu?
-хэн нэгний нүүрийг сараачих хүмүүжил надад байхгүй ээ. Ганц нэг цохиулсандаа шаралхсан хүний юм уу, зүгээр л надад атаархаж явдаг нэгний явуулга байсан гэж ойлгодог.
-unen ichmeer yum aa iim zawhai gedgee hend gaihuulah gesen yum be ain?
-Зүгээр л нэг шөнийн сексийн харилцааг, ялангуяа сексийг ичмээр үзэгдэл төдий бодож байгаа бол та тун ч ядмаг сэтгэлгээтэй хүн байна. Секс байгаагүйсэн бол та миний блогт иймэрхүү утгагүй коммент үлдээхгүй л байсан байх даа.
-uneheer zorigtoi neelttei bichsen bn shu, chinii blog s l ene talaar yag unen medeelliig avch baina, gehdee taalamjtai sanagdsan gej, tuuntei untaj baihdaa chi tavisan gsn ug uu, gay humuus hoorondoo untaj baihad hiilguulj baigaa ni tavidag um uu, yaaj tavidag um be?
-Мэдээж дур тавина гэдэг л сексийн гол утга учир шүү дээ. Бэлэг эрхтнээ саах ч юм уу, эсвэл хийлгүүлж байхдаа дур тавьдаг болчихсон хүн ч байдаг л гэж сонссон.
-tanai geriinhen chamaig medvel herhen huleej avah bol?bi chinii adil bsan bol cham shig setgeliin hattai baih zorig hurehguiee.mon ur udmaa uldeeh talaarhi chinii bodliig medmer baina?
-Үлдээнэ ээ найзаа, үр удмаа үлдээнэ. Техник технологийн үсрэнгүй хөгжлийн энэ үеийг ч үүндээ ашигласан болно. Гэхдээ би ижил хүйстэн ч гэсэн эмэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орох чадвартай, хааяа орохыг хүсдэг, охидыг эр хүний нүдээр хардаг шүү хэхэ. Тиймээс л эхнэртэй болж бусдын адил сайхан амьдарна гэдэгтээ итгэж байна. Бусад олон гей залуус ийм чадваргүй байж болох ч би яагаад чадаж болохгүй гэж.
-сайн уу чамд энэ өдрийн мэндийг хүргэе! Анх удаа чиний blog-оор аялаж байна. Таалагджийнаа. Бас чиний зоригийг бишрээд л сууж байна. Угаасаа ижил хүйстэн байх нь гаж дон биш төрөлхийн шүү дээ. Үүнийг одоо болтол ойлгоогүй хүмүүсийг гайхаж байна. Ямар тэнэг хүмүүс вэ. Чамд амжилт хүсье Зоригтой байгаарай тэнэг тэнэг юм бичээд байгаа хүмүүсийн юмыг битгий хүндээр тусгаж аваарай за. Нээрээ номны чинь талаар ерөөсөө сонсоогүй юм байна лээ ш дээ...?
-Баярлалаа. "Хоёр сүнстэн" нэртэй шүлгийн ном маань ирэх долоо хоногоос худалдаанд гарахаар болсныг дуулгахад таатай байна аа.
-Ene blog mash ih taalagdlaa. Enhriimaa Anujin ta hedtei taniltsmaar bna. Bi eregtei 27 nastai...?
-Танилцаж, сайхан найзууд болох саналаас би татгалзаж байсан удаагүй ээ. Гэхдээ битүү утга агуулж байвал дэмийг хэлэх нь зүйтэй байх. Миний яахоо хаягаар харилцаж болно оо, чөлөөтэй.
-танай бүхий л үйл ажиллагааа ийм сэксэд урин дуудсан өдөөн хатгасан байдагуу. Дотуур хувцасны загвар, бэлгэвчэээр уралсан хувцас гээл. Зүгээр энгийн улсуудых шиг шоу болдогуу ер нь...?
-Дотуур хувцасны шоу гэдэг сексэд урин дуудах үзэгдэл биш шүү дээ. Энэ чинь соёл. Харин тухайн байгууллагууд яагаад ийм юм зохион байгуулдгыг мэдэхгүй юм даа. Хүсвэл та зохион байгуулагчдаас нь асууж болно, надтай холбогдоод тэдэнтэй холбогдох утас энэ тэр авч болох юм.
-Ehner avaad emegtei boldogoo helehed chin oilgood hajuud chin amidrah Mongol emegtei baihgyi gedegt 100 % itgej bna. Hynii amidralaar bitgii toglooroi alialagch min. Er hyngyi bolj bgaagiin 1 shaltgaan ni chi yum bishyy. Gomo turulhiin ovchin gedgiig byren notloogyi bgaa. Tamhind hyn ordogtoi l adil zyil gj bi boddog. Setgeliin tenheetei hyn bol ooriigoo yalah l bh. Tenheegyi ni turulhiin yum chin geed ooriigoo zovtgood baigalias zayasan hyisee ustgaad yavah bhdaa. Ireedyid er hyis ustana gesen dygnaltiig iim yuman deer erdemted hiisen bna le. Chi er hynii tuhai iim niitlel blogdoo oruuldag chin sonin l sanagdlaa. Bi hyytei hyn. erchyyd iim bolood bhad ireedyid hyygee hentei naizluulah ve gedeg aimaar asuudal bolood bna. Uruu tatagdah vii gehees...?
-Таны хүү хэрэв ижил хүйстэн байж таарвал та намайг доромжилж байгаа шигээ доромжлоод, эхнэр авна гэсэн өчүүхэн хүсэл рүү нь хүртэл ус цацах уу. Ер нь тэгээд ч та хүгээ ижил хүйстэн биш эсэхийг нь мэдэх аргагүй шүү дээ, хэн ч хэн нэгний дотор ороод гардаггүй байх аа.
-Bi emegtei,gehde nadad transgender zaluu taalagddag.Sonin bnuu?bi yuruusu eregtei hvnshig huvtsasladaggvi,minii aash zan ch emegtei hvn shig.bas (uuriigu magtaj bgd sorry :p) tsarailag,dajgvi biytei.hen ch gadnaas n harsan yasan huurhun ohin be gemeer.Nadad ohiduud ch taalagddag eregtei hvn ch taalagddag.Neg heseg uurigu Bisexual gj boddog bsn chin sexiin tal dr eregtei hvnd hamaagvi ilvv tatagdaad bdg.Tgd bodood bsn chin transgender hvn l yag taarhin bn,bvh talaara hmmm,....iim sonin yum gj bas bhiima ???
-Секслогичид хандаад үзэхгүй юу даа. Гэхдээ яг л эрэгтэй хүн шиг лесби охид байдаг шүү дээ. Яагаад заавал трансжендер байх гэж.
-Сайн байна уу? би өөртэй чинь холбоо барих хүсэлтэй байна. уг нь энд бичмээргүй байгаа болов, холбоо барих линк ажиллахгүй байна аа. би нэг өгүүллэг бичиж байгаа юм. Транс жендэр залуугийн тухай. тэгээд зөвлөгөө өгвөл баярлах байна. http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=84&t=140956 эндээс орж уншаарай Баярлалаа.
-Сайн уу, Хонгороо. бичиж байгааг чинь би орж уншсаан. Голох сэтгэгдэл үе үе төрж байсан шүү. Бичлэгийн чинь дор коммент үлдээхийг хүссэн ч учрыг нь олоогүй. надтай заавал холбогдоорой. Жиш ярилцъя.
-ehleed chinii blogiig ustgana.daraa ni chamaig 2.1 ..0 bolgono gaj dontoon.
-намайг устгасан хойно чинь л устгаж чадах эсэхэд чинь итгэе дээ анд минь. Би туулайн зүрхтэй хүн биш ээ.
-Chi Gambuush shig manin gesen yg yy ? Esvel eroos carailag bysgyileg uchraas l hyisee solij amidraad baina uu?
-манин гэдэг нь нэг саяд нэг тохиолддог бэлгийн гаж хөгжил. Монголд манин хүн байхгүй гэдэг. гамбууш ч манин биш. Зүгээр л ижил хүйстэн эрэгтэй. Дээхнэ үед монголчууд эмэгтэйлиг ч юм уу тиймэрхүү хүнийг эмэгтэй шинж давамгайлсан гэдэг утгаар нь манин гэдэг байж л дээ. мэдээж гомо, трансжендер гэсэн үг үгсийн санд байхгүй байсан байж таарнаа даа.
-tanii eregtei ueiin zurgiig harj boloh uu?
-Нүдэндээ бага сага тень түрхэж, энгэсэгээр өнгөлж, уруулаа будсанаа төлөө хүний төрөлх төрх тэгтлээ өөрчлөгдөнө гэж байхгүй шүү дээ. Тиймээс нүрээ будаагүй намайг төсөөлөхөд амархан гэж бодож байна, зураг хараад л.
-chinii hul yaadag be? uuruur helbel eregtei emegtei hunii hul hoorondoo shaal uur shude?
-Том хөлөндөө таарах гутал олох л том асуудлын нэг байдаг даа хэхэ.
Хүндэтгэсэн М.ЭНХРИЙМАА
Gay гэдгээ мэдсэн минь
Жеймс Паркер
Би нэгдүгээр курст байсан санагдаж байна. Нэг удаа хичээлээ тараад гэртээ орж ирээд ээжтэйгээ мэндэлчихээд, их өлссөн байсан тул ямар нэг зүйл олж идэхээр яарч байтал ээжийн үзэж байсан зурагтын нэвтрүүлэг миний анхаарлыг татсан юм. “Өнөөдөр бид өөрсдийгөө гомо гэдгийг үргэлж мэддэг байсан гомо хүмүүстэй уулзах болно” хэмээн нэвтрүүлэгч зарлан хэлэв.
Би шарсан төмс зажлангаа тэр сэдвийг сонирхохгүй байгаа мэт байдал харуулсан ч дотроо бол сонирхож байсан юм.
Би үргэлж эрэгтэй хүмүүсийн бие галбирыг харах дуртай байсан санагддаг юм. Мэдээж надад найз охид байсан л даа. Заримдаа тэдэнтэй “бужигнуулж” өгдөг үеүд ч байлаа. Гэсэн хэдий ч миний хувьд биеийн тамирын хичээлийн дараа эрчүүдийн шүршүүрийн өрөөнд байх нь надад хавьгүй илүү санагддаг байв.
Би гомо юм болов уу?
Телевизийн тэр нэвтрүүлгийг үзэх зуур миний дотор “Би гомо юм байх даа? Би үргэлж гомо байсан болж таарах нь ээ” гэсэн бодлууд эргэлдэж, өөрөө өөртэйгөө тэмцэлдэж эхэлсэн юм.
Энэ цагаас хойш бүтэн найман жилийн турш миний бэлгийн харилцааны хандлагатай холбоотой зуу зуун асуултууд намайг зовоож ирсэн. Коллежид байх тэр үед би долоо хоногт 4-5 удаа гомочуудын садар самуунтай кинонууд үздэг байв. Таван настай байхдаа хөрш найз Брайнтай үргэлж нэг тал болж тоглодог байсан. Харин дунд сургуульд байхад миний найз Тайлэр манайд ирж, хамт хоноход түүний бие надад хүрэхэд их тааламжтай санагддаг байсан юм. Энэ бүгд миний санаанаас ерөөсөө салдаггүй байлаа.
Коллежид ороод, өөрийнхөө бэлгийн хандлагыг таньж мэдэх үедээ сүнсний амьдралынхаа хувьд ч бас тэмцэлдэж эхэлсэн. Тиймээ тийм.., миний ээж аав болон энэ дэлхийгээс “ижил хүйстэн байх нь гэм нүгэл” гэх мэдээллүүд надад байнга ирдэг байлаа. Мэдээж, үүнийг буруу гэдгийг би мэднэ. Тиймээс ч өөрт тулгараад байсан дотоод тэмцлийнхээ талаар хав даран, нууцалж, хэзээ ч, хэнд ч нээж ярихгүй байхаар шийдсэн байлаа.
Гэтэл коллежид байх хугацаанд миний тэр “хав дарах” арга маань нэмэр болсонгүй. Би бүр их ганцаардаж, өдрөөс өдөрт улам бүр сэтгэлээр унах болов. Миний найзууд цөөрч бас нөхөрлөл маань утгаа алдаж эхэлсэн юм. Намайг ямар ч нөхцөл байдалд байгаагаас үл хамааран, хайрлах хэн нэгэн л надад хэрэгтэй байсан юм.
Гажуудал
Амьдралын маань хамгийн гутамшигтай өдөр бол 2002 оны 11-р сарын 11-ний шөнө байсан. Тэр орой миний хуучны танил Майк намайг хамт шар айраг ууж хоноё гэж урилаа. Нэг шил шар айраг ууж эхлээд, цаашилсаар бүр долоон шилийг уув. Энэ байдал маань намайг Майктай бэлгийн харилцаанд ороход хүргэсэн байлаа. Шөнийн 2:34 минутад би танихгүй айлын орон дээр шартсан байдалтай сэрсэн юм. Яг тэр мөчид би үгээр илэрхийлэхийн аргагүйгээр өөрийгөө бузар заваан болсноо бас буруу зүйл хийсэн гэдгээ мэдсэн. Би энэ дэлхийн хамгийн бохир заваан хүн байна гэж өөрөөсөө жигшиж байлаа. Би үхэхийг хүссэн. Бүр яаж үхэхээ хүртэл бодчихсон байсан.
Би гэртээ харьж, унтлагын өрөө уруугаа мөлхөх шахам ороод, хаалгаа түгжин, бүтэн хоёр өдөр өрөөнөөсөө гаралгүй уйлж өнжсөн юм. Эцэстээ би хаашаа хэнд хандахаа мэдэхгүй нэг л мэдэхэд утсаа аван залуучуудын пастор Тодд уруугаа залгасан байлаа. Яагаад түүн уруу залгасан юм бүү мэд. Магадгүй ядаж л тэр намайг сонсох байх гэж бодсон байх л даа.
Тэгээд би өнгөрсөн хугацаанд туулж ирсэн бүхнээ түүнд тоочин ярьсан. “Тодд, би гомо юм шиг байнаа. Миний дотор юу болоод байгаагаа тантай ярилцаж болох уу?” гэж яриагаа эхэлсэн юм. Ингэж би 21 жилийн турш өмсч ирсэн багаа тайлсан маань тэр байлаа. Намайг хагас цаг орчим ярьсны эцэст тэр нэлээд удаан юу ч ярихгүй нам гүм болчихов. Тэгээд Тодд “Тэгэхээр ийм байнаа…” гэхэд нь би дотроо “Миний ямар гэм буруу хийснийг минь тэр одоо надад тайлбарлах нь дээ , мэдээж түүний зөв л дөө” хэмээн бодож байв.
Тодд хоолойгоо засан “Ээ Жеймс минь намайг үнэхээр уучлаарай” гэж хэлэхэд нь би “ Юу гэнээ??? Яасан гэж уучлал гуйж байгаа юм бэ??” хэмээн асуухад Тодд үргэлжлүүлэн “энэ олон жилийн турш чи энэ бүхэнтэй ганцаархнаа тэмцэлдэж ирсэн байна шүү дээ. Намайг үнэхээр уучлаарай” гэж хэлсэн.
Шинэ найдвар
Тэр намайг шүүсэнгүй, буруутгасан ч үгүй харин зүгээр л хайрласан юм. Үнэхээр үүнийг л би хүсч байсан юм. Тодд надад “Би чамайг энэ хүнд бэрх зүйлийг давахад чинь чамтай хамт байхаа амлаж байна. Чиний юуг хайрлаж шохоорхдогоос чинь үл хамааран, би үргэлж чиний талд байх болно гэдгийг чамайг мэдээсэй гэж би хүсч байна” гэж хэлсэн. Түүний хоолойны өнгөнөөс үзэхэд тэр үүнийгээ үнэхээр чин сэтгэлээсээ хэлж байлаа. Утсаа таслахаас өмнө Тодд надад “Жеймс, чиний амьдралд тохирно гэж бодож байгаа нэг үг надад байна. Юу гэвэл НАЙДВАР гэлээ. Найдвар аа? Та тоглож байгаа байлгүй! Миний юу хийснийг мэдээгүй гэж үү?
PS: Нэгэн залуугийн тухай ийм түүхийг бас сонирхуулхар тавьлаа.
Ижил Xүйстэн
Лесби гэдэг үг манай эриний 600 жилийн тэртээ Грекийн Лесбос аралд амьдарч байсан нэрт яруу найрагч Саппо гэгч эмэгтэйтэй холбоотой юм. Тэр хайр дурлалын яруу найргаар алдаршсан, гэр бүл, үр хүүхэдтэй байсан ч эмэгтэй хүнийг хүсэмжилсэн дотоод ертөнцөө дэлгэсэн нь харагддаг.
Гомосекс эрчүүд өөрсдийгөө “гей” хэмээн нэрлэхийг хүсэх болсон байна. Энэ нь “чамтай л ижил хүн” гэсэн утгатай.
Хүний бэлгийн гомосекс чиг хандлагыг аль ч нийгэмд хүлээн зөвшөөрдөггүй. Гей хүмүүсийн талаарх зарим хүмүүсийн хандлага маш хүчтэй буюу айдсаар илэрдэг.
Гомосекс чиг хандлагын эсрэг хандлага нь зарим тохиолдолд гей, лесби, бисекс хүмүүс бусдыг үзэн ядах, улмаар гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг байна.
Хамгийн гол нь гетеросекс хүмүүс зонхилсон нийгэмд гомосекс хүн өөрийгөө ямар нэгэн байдлаар “тохируулж” амьдрах боломж олгодог явдал юм.
Дэлхийн янз бүрийн том хотуудад гей /эрэгтэй хүмүүст сэтгэл татагддаг эрэгтэй/, лесби /эмэгтэй хүнд сэтгэл татагддаг эмэгтэй/, бисекс /хүний бэлгийн чиг хандлагын хувьд эрэгтэй, эмэгтэй хүний аль алинд нь татагдах/ хүмүүс өөрийн гэсэн хүрээ үүсгэн, номын дэлгүүр, хэвлэлийн газар, баар, ресторан, театр байгуулж, өөрсдийн очих дуртай уулзалтын газар болгосон байдаг. Зарим гей эрчүүдийн нийгмийн болон бэлгийн амьдралд гей халуун усны газар нэлээд үүрэгтэй байдаг ажээ. Энд ирсэн үйлчлүүлэгч өөрт таалагдсан хүнээ олмогц, тусгай өрөөнд бэлгийн ажил хийх боломжтой болдог. Олон янзын хүнтэй түр зуурын бэлгийн харьцаа үүсгэх нь зарим гей эрчүүдийн бэлгийн амьдралын хэв маяг байдаг.
Лесби хосуудын хувьд тэгш байдал хамгаас чухал. Удаан хамт амьдарсан гей, лесби хосуудын дунд хийсэн судалгаанаас харахад, тэдний харилцаандаа сэтгэл хангалуун байдал, хайр сэтгэл, аз жаргал, бэрхшээлтэй асуудал зэргээр гетеросекс хосуудаас ялгарахгүй байсан нь сонирхолтой. Гей, лесби гэр бүл нь арьс өнгө, нийгмийн байдал, хүйсийн байдал зэргээр ялгагдана.
Сүүлийн үеийн судалгаагаар нийт эрэгтэйчүүдийн 92 хувь, нийт эмэгтэйчүүдийн 95 хувь нь цэвэр гетеросекс /хүний бэлгийн чиг хандлагын хувьд өөрөөсөө эсрэг хүйстэй хүнд татагдах/ чиг хандлагатай гэсэн тооцоо гарчээ. Эдгээрийн үлдсэн хувь буюу эрэгтэйчүүдийн 7-8 хувь, эмэгтэйчүүдийн 4-5 хувь нь ижил хүйсийн харьцаанд орсон байдаг ажээ. Бэлгийн чиг хандлагын шалтгааныг удамшил, ургийн хөгжил, уураг тархины бүтцийн ялгавартай хөгжил, дааврын тогтолцооны тэнцвэртэй байдал зэрэг биологийн хүчин зүйлсээр тайлбарласан байдаг.
Өөрийгөө лесби гэдэг эмэгтэй, эрэгтэй хүний аль алинтай нь бэлгийн харьцаанд ордог буюу бисекс зан үйлтэй байдаг.
Дэлхийн орон бүрийн соёл, зан заншил өөр байдаг тул ижил хүйстний бэлгийн харилцааны талаар янз бүрийн үзэл бодол оршдог юм.
Ихрүүдийг удамшилын сангаараа яг ижилхнийг нэг өндгөн эсийн ихэр гэдэг бол удамшлын сангаараа ялгаатайг нь өөр өндгөн эсийн ихэр гэж ялгадаг. Нэг өндөгний 56 ихэр гей эрэгтэйчүүдийн өрөөснийх нь 52 хувь нь гей байсан бол өөр өндөгний 54 ихэр гей эрэгтэй чүүдийн өрөөснийх нь 22 хувь нь гей байсан ажээ. Нэг өндөгний 76 лесби ихэр эмэгтэйн өрөөснийх нь 48 хувь, өөр өндөгний 37 ихэр лесби эмэгтэйн нэгийнх нь 16 хувь лесби байжээ. Гомосекс бэлгийн чиг хандлага хүний доторх мэдрэмж тул заавал гадаад байдлаар илрэх албагүй. Тиймээс гей хүмүүс өөрсдийн бэлгийн чиг хандлагыг хүчээр нууж хаацайлан амьдардаг. Сэтгэц судлалын онолоор хүүхдийн нас бие гүйцэх үед сөрөг Эдипийн хам шинж нь дарагдалгүй хөгжсөнөөр тухайн хүүхэд гомосекс чиг хандлагатай болдог хэмээн судлаачид тогтоожээ.
PS: Нэг ийм нийтлэл тавигдасныг сонирхуулхаар тавьлаа.
Wednesday, June 10, 2009
0 commentsЧадварлаг уран бүтээлчдийн áүтээлээс...
Mert Alas & Marcus Piggot
Micheal Dweck
Geoffroy De Boismenu
Gilles Toledano
Wednesday, May 27, 2009
0 comments
Hearty Paws
Hearty Paws гэдэг Korea кино үзлээ. 2 нүдээ бүлцийтэл уйлав. Энэ киног заавал үзээрэй хүн амьтан 2-ын харилцааг харуулсан кино байна. Ах дүү 2 хамт амьдарна. Тэдний хариуцлагагүй залуухан ээж Пусан хотруу сайхан амьдрал хөөн 2 хүүхдээ хаян явна. Ингээд ах дүү 2 гэртээ 2уулахнаа амь зууна. Дүү охинийх нü төрсөн өдөр болход ах нь хөөрхөн цагаан гөлөг хулгайлан дүүдýý бэлэглэнэ. Ингээд нохой ч томорно тэр 2т их ханьтай. Даанч нэгэн золгүй явдалаас болоод охин дүү нь усанд живнэ.. Дүүгийнхээ үхэлд нохойгоо буруутган амьдарч буй тосгондоо íîõîéãîî үлдээгээд Пусан хотруу ээжийгээ хайхаар явна. Ээжийгээ олох боловч ээж нь түүний өөдөөс чи яàх гэж ирсийн гэж уурлана ингээд энэ хүү маш олон хэцүү амьдарлыг туулах болно. Харин нохой нь түүнийг хайсаар олж очно... Зааавал үзээрэй...
Wednesday, May 20, 2009
0 comments
Амьдрал
Алдсан оносон алхамтайгаа хамт
Андуурсан, танисан доголтойгоо хамт
Амраглан, салсан учралтайгаа хамт
Ахисан дөхсөн алхамтайгаа хамт
Амьдрал гэж ердөө энэ гэх юм.
Дутсан дүүрсэн заяатайгаа хамт
Дурласан хагацсан сэтгэлтэйгээ хамт
Дуулсан уйлсан өдрүүдтэйгээ хамт
Дассан салсан хайртайгаа хамт
Амьдрал гэж байгаа нь л энэ гэх юм.
Биелсэн биелээгүй хүслэнтэйгээ хамт
Бишүүрхсэн, тунирхсан харцтайгаа хамт
Бүтсэн бүтээгүй үйлстэйгээ хамт
Булгилсан, хөрсөн зүрхтэйгээ хамт
Амьдрал гэж төрхөөрөө байгаа нь л энэ гэх юм.
Гуйсан, гуйгаагүй төрхтэйгөө хамт
Гунирхсан баяссан мөчүүдтэйгээ хамт
Ганцаардсан ганцаардаагүй харгуйтайгаа хамт
Гэмшсэн нөхсөн алдаатайгаа хамт
Амьдрал гэж оршдгоороо байгаа нь л энэ гэх юм.
Олсон алдсан жаргалтайгаа хамт
ойртсон холдсон сэтгэлтэйгээ хамт
Одоо маргаашийн хүслэнтэйгээ хамт
Орхисон эргэсэн нөхөрлөлтэйгөө хамт
Амьдрал гэж юу ч биш зөвхөн энэ л гэх юм.
Тэнэсэн тэнэгэлсэн ухааралтайгаа хамт
Түшсэн түшүүлсэн элбэрэлтэйгээ хамт
Тайлсан таньсан оньсоготойгоо хамт
Ташуурсан зассан тавилантайгаа хамт
Амьдрал гэж энэ гэх юм аа..
Уйлаагүй хүмүүн гэж байдаг гэжүү?
Унаагүй аварга төрдөг гэжүү?
Ухаарахын тулд алддаггүй гэжүү?
Учирсны дараа хагацдаггүй гэжүү?
Дүүрэн жаргал дундардаггүй гэжүү?
Төгс амьдрал байдаг гэжүү?
Дурлал үнýхээр мөнх гэжүү?
Дэлгэрсэн цэцэг хагдардаггүй гэжүү?
Аз жаргалыг бүгд л хаа нэг газраас бэдрэнэ
Алтгүй нэг нь алт олох гэж
Аягагүй нөгөө нь аягатай болох гэж
Амраггүй нэг нь дурлалтай учрах гэж
Ахисан нөгөө нь дахин урагшлах гэж
Зовсон нэг нь жаргалд хүрэх гэж
Жаргасан нэг нь улам жаргах гэж
Зах хязгааргүй аянд бүгд тэмцсээр
Бүгд бэдэрсээр...
Амьдрал гэж энэ гэдгийг умартан
Аз жаргал хэмээх салхины араас
Ахин нэг тэмтэчсээр, бэдэрсээр...
Wednesday, May 13, 2009
0 comments
Тэр Îхин
Томдсон хөхөвчººр эрчүүдийг хуурдаг
Толины өмнө сексдэх дуртай
Үдэш болгон дарс уудаг
Үүрээр харин эрүүл сэрдэг
Тэр охин
Уруулаа дэндүү тод буддаг, заримдаа буддаггүй
Ууралхаараа хумсаа хэмлэдэг, бас тамхи татдаг
Учирсан, учирах дурлалуудын жагсаалтаас
Уйдахаараа үхлийг хүсдэг
Тэр охин гэхдээ
Шөнөөр ээжийгээ санаад орондоо уйлдаг
Шөнөөр айсандаа гэрэлтэй унтдаг
Шөнөөр хөл нүцгэн босч хөргөгч ухдаг
Шүүдэр мэт харцанд нü шүлэг мэт гуниг нуугддаг...
Thursday, April 30, 2009
0 comments
Crown J
very Nice very
Monday, April 13, 2009
1 comments
Tila Tequila гэж хэн бэ?
Òэгээд энэ show-нд Dani гэдэг гал унтраагч охин оролцсийн. Данни нэлээд эршүүд боловч үнэхээр cute.. ( Хүнийхаа хувьд )... Dani хамгèéн сүүлд шалгарч үлдсýн Bobby гэдэг залуутай. Даанч Tila Bobby-г сонгочихсон. Dani Tila 2ийн хамгийн го¸ мөчүүдийг үзүүлий гэж бодлоо...
Sunday, April 12, 2009
0 comments
Katie Melua
FAMOUS LGBT PEOPLE
February 22, 1975,Culver City, California-д төрсөн. Кино жүжигчин мөн кино producer. Drew хамгын анх 11-н сартайдаа рекламанд тоглож анхны гараагаа хийжээ. Киноны амжилт нь 5-н настай байхаас нь эхэлж анхныхаа шалгналыг авч байсан. Өсвөр насандаа хар тамхи, согтууруулах ундааг ихээр хэрэглэж байсан нэлээн сахилгагүй охин байсан юм шиг байгаан. Drew Baarymore -ийн тоголсон кинонуудаас The Wedding Singer, 50 First Dates, Duplex, Charlie's Angels дажгүй санагддийн.
Filmography
1980 Altered States
1982 E.T. the Extra-Terrestrial
1984 Firestarter, Irreconcilable Differences
1985 Cat's Eye
1986 Babes in Toyland
1989 See You In The Morning,Far From Home
1991 Motorama
1992 Waxwork II: Lost in Time,Poison Ivy, Guncrazy
1993 The Amy Fisher Story, No Place to Hide, Doppelganger
1994 Inside the Goldmine,Bad Girls
1995 Boys on the Side, Mad Love, Batman Forever
1996 Everyone Says I Love You, Scream
1997 Wishful Thinking, Best Men
1998 The Wedding Singer, Ever After, Home Fries
1999 Never Been Kissed, Olive
2000 Skipped Parts, Titan A.E., Charlie's Angels
2001 Donnie Darko, Freddy Got Fingered, Riding in Cars with Boys
2002 Confessions of a Dangerous Mind
2003 Charlie's Angels: Full Throttle, Duplex
2004 50 First Dates
2005 Fever Pitch
2006 Curious George
2007 Music and Lyrics
2008 Beverly Hills Chihuahua
2009 He's Just Not That Into, Whip It!
Wednesday, April 8, 2009
1 comments
Taken
Энэ үнэхээр тасарцан кино байна. Бас мэдүүштэй зүйлс ч их байна шүү.. Охид, хөвгүүд энд тэнд аялж явахдаа янз янзын хүмүүстэй танилцахдаа болгоомжтой байх хэрэгтэй шүү. Энэ киноны аав íü ч яахав Мөрдөгч байсан ( тагнуулч ). Өөр аавууд бол охиноо буцаагаад ингэж олж чадахгүйшд.. Аймар юумаа... Ийийийи ... Заавал үзээрэй!
Thursday, April 2, 2009
1 comments
My Beautiful Jinjiimaa
Жинжиймаа гээд монгол киноний DVD Америкийн зах зээлд гаран зарагдаж байгаан байна. Энэ кино нь өнгөрсөн 11-н сараас Аргетиний кино театруудаар гарч нэлээн шуугиан тарисан гэнээ. Энэ тухай ерөөсөө дуулаагүй байсан болхоор сонин болгож оруулллаа..
Энэ киног үзээгүй хүмүүс байвал үзээрэй. Жигтэйхэн л уйлуулдийн гэсэн.
Monday, March 23, 2009
0 comments
Famous LGBT people
Дуучин, дуу бичдэг, хөгжим тоголдог энэ авъяслаг бүсгүйн дуу хоолой үнэхээр өвөрмөц гоё шүү. Дуунуудын сонсоод л баймаар байдын. 30.03.1964-онд Ohio муужийн Cleveland-д төрсөн. Тэрээр Boston -ны Tufts их сургуулийг Африкийн соёл судлал болон Антропологи буюу хүн цудлалаар төгөссөн.
- "Fast Car" - [Tracy Chapman 1988]
- "Subcity" - [Crossroads 1989]
- "Baby Can I Hold You" - [Tracy Chapman 1988]
- "The Promise" - [New Beginning 1995]
- "I'm Ready" - [New Beginning 1995]
- "Crossroads" - [Crossroads 1989]
- "Bang Bang Bang" - [Matters Of The Heart 1992]
- "Telling Stories" - [Telling Stories 2000]
- "Smoke And Ashes" - [New Beginning 1995]
- "Speak The Word" - [Telling Stories 2000]
- "Wedding Song" - [Telling Stories 2000]
- "Open Arms" - [Matters Of The Heart 1992]
- "Give Me One Reason" - [New Beginning 1995]
- "Talkin' 'bout a Revolution" - [Tracy Chapman 1988]
- "She's Got Her Ticket" - [Tracy Chapman 1988]
- "All That You Have Is Your Soul" - [Crossroads 1989]
Үзүүштэй L кинонууд
- Lost and Delirious
- It's in the Water
- The L Word ( season 1 )
- The L Word ( season 2 )
- Gia ( unrated edition )
- Gia
- My Summer of Love
- But i'm a Cheerleader
- Desert Hearts
- Mango Kiss
- Tipping the Velvet
- The Incredibly True Adventures of Two Girls in Love
- Claire of the Moon
- Amour de Femme
- Gasoline
- Clara's Summer
- Better than Chocolate
Friday, March 6, 2009
0 comments
70 episodes, 2004-2009
Бүтэн 5-н жилийн турш биднийг уйлуулж, дуулуулж, инээлгэж, баясгаж байсан кино маань үүгээр өндөрлөлөө. 2004-онд анх энэ киног үзээд сэтгэл маш их хөдөлж билээ... Эхний season-ны 14н ангийг нь үзчихээд дараа дараагийн ангиудыг нь тэсэн ядан хүлээдэг болсон. Өөрөө ийм болхоор ч тэрүү амьдаралд аягүй ойрхон санагдаад бүүр дотор нь орж үздэгсэн.
Яамарч байсан бүтэн 5н жил биднийг уйдаалгүй гарсан The L-Word кинондоо баярлалаа, мөн энэ киног бүтээхэд гол үүргийг нь гүйцэтгэсэн Ilene Chaiken-д баярлалаа, мөн энэ кинонд L болтолоо тоголсон бүх жужигчихдэд нь баярлалаа....
Thursday, March 5, 2009
0 comments
Мартын 8н...
Today Party-тай
Өнөөдөр Party-тай сүүлийн нэг сарын хугацаанд манай ангийн охид нэлээн хэдэн Meeting зохион байгуулсан, ер нь зохиогдох бүрд л хүмүүс нь олшироод улам л гоё болоод байгаа. Өнөөдөрийн Party нь уг нь бидний тооцоолсоноор хамгын том нь байх ёстой. Өнөөдөрийх амжилттай болвол цаашид 3-н сарын 6-ндаа уламжлал болгон жил бүр зохион байгуулж байяа... Ангийнхаан... :)
Гоё болоосой тамнинээ...
Paris... what??
Paris Hilton The L-Word-д тоголох хүсэлт тавьсан байна харин L-Word-ийн Fan-үүд аймшигтайгаар дургуйцал үзүүлжээ. Энэ зураг нь L-Word-ийн 5-дахь season-ы сүүлийн ангийн зураг авалтын дараа..
Paris Hilton лезби болциймуу? эсвэл Lindsay Lohan-ыг дуурайж ангийн охидийн дунд дурлалын түүх үүсгэх гэж байгаа юмуу бүү мэд...
The L-Word
The L-Word season 6 8-н ангитай хийгдсэн бөгөөд хамгын сүүлийн season юм байна. Төгөсгөлийн ангиудын 1-р сарын 18-нд нээлтээ хийсэн байна. Сүүлчийн season-ы сүүлийн анги дээр Jenny Schecter-ийг алж төгөсдөг... Маш харамсалтай.
601. LONG NIGHT'S JOURNEY INTO DAY
602. LEAST LIKELY
603. LMFAO
604. LEAVING LOS ANGELES
605. LITMUS TEST
606. LACTOSE INTOLERANT
607. LAST COUPLE STANDING
608. LAST WORD